Монгол Улс 2022 онд 200 гаруй мянган жуулчин хүлээн авсан

Монгол Улс 2022 онд 200 гаруй мянган жуулчин хүлээн авсан

Монгол Улс цар тахлын өмнө 2019 онд гадаадын 577 мянган жуулчин хүлээн авч, тус салбар 607 сая ам.долларын орлого олсон бол 2020 онд 58 мянган жуулчин, 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авчээ.

“Гэхдээ 2022 оны хоёрдугаар сард хил нээгдсэнээс хойш долоон сарын хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч, эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулсан” гэж тайланд дурджээ.

Энэ оны эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад хүргэж, нэг их наяд төгрөгийн орлоготой болгох зорилт тавиад байна.

“Үүний тулд Аялал жуулчлалын хөгжлийн үндэсний хороо Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөө боловсруулж, агаарын тээвэр, дотоодын нислэгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, аялал жуулчлалын мэдээлэл, үйлчилгээний цахим платформыг бий болгох, аялал жуулчлалын нэгдсэн календарь гаргах. 2023 он хүртэл аялал жуулчлалын нэгдсэн стандартыг бий болгоно” гэж илгээлтэд дурджээ.